Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Порталын мэдээ · 2026.07.06

Цөмийн энергийн салбарын нэгдсэн портал nuclear.mn хаягаар нээгдлээ

Хууль тогтоомж, салбарын мэдээ, мэдээлэл, хэрэгтэй заавар, зааварчилгаа, цацрагийн тооцоолуур, танин мэдэхүй, боломжуудыг нэг дор нэгтгэсэн хараат бус портал нээлттэй боллоо.

Монгол Улсын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хууль тогтоомж, салбарын мэдээ, тусгай зөвшөөрлийн заавар, цацрагийн тооцоолуурыг нэг дор нэгтгэсэн Цөмийн энергийн салбарын нэгдсэн портал nuclear.mn хаягаар ажиллаж эхэллээ. Портал нь төрийн байгууллагын албан ёсны сайт биш, хараат бус мэдээлэл, лавлагааны сайт юм. Цацрагийн талаар, Монгол Улсын цөмийн энергийн салбарын талаар мэдээлэл авах сонирхолтой хэн бүхэнд зориулагдсан болно.

Порталд юу байгаа вэ

  • Мэдээ, мэдээлэл. Салбарын дотоод болон гадаад цаг үеийн мэдээллүүд.
  • Эрх зүйн сан. 7,697 заалт бүхий 41 баримт бичиг, тэдгээрээс нэгэн зэрэг эсвэл системтэйгээр хайлт хийх хайлтын систем. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиас Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн норм зэрэг цөмийн энергийн салбарын бүхий л эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэл.
  • Тусгай зөвшөөрөл. Цацрагийн үүсгүүр, цөмийн бодис, цацраг идэвхт ашигт малтмалын зөвшөөрлийг хэн олгох, ямар бичиг баримт бүрдүүлэх, төлбөр хэд болох, хэдий хугацаа шаардахыг харуулна.
  • Салбарын мэдээлэл. Салбарын зохион байгуулалт, нөхцөл байдал, үйлчилгээ үзүүлэгчид.
  • Тооцоолуур. Үүсгүүрийн ангилал (A/D), цацрагийн тунгийн чадал, хагас задрал, тээвэрлэлтийн индекс.
  • Танин мэдэхүй. ОУАЭА-ийн “Nuclear Explained” нийтлэлүүдийн монгол орчуулга.
  • Боломжууд. Тэтгэлэг, сургалт, ажлын байрны талаарх мэдээлэл.

Хайлтыг хэрхэн ашиглах вэ

  1. Үгийн үндсээр хайх. Хайлтын систем нь үгийн эхлэлээр тааруулдаг тул “зөвшөөрлийн” гэхийн оронд “зөвшөөр” гэвэл зөвшөөрөл, зөвшөөрлийн, зөвшөөрөгдөх бүгд илэрнэ.
  2. Яг хэллэгээр хайх. "цөмийн бодис" гэж хашилтад бичвэл зөвхөн тэр хэллэг орсон заалтууд гарна.
  3. Сэдвээр шүүх. Хайлтын хуудасны “Сэдэв” хэсгээс тээвэрлэлт, тунгийн хязгаар зэрэг сэдвийг сонговол тухайн сэдвийн заалт л үлдэнэ.
  4. Тодорхой баримтаас хайх. “Тодорхой баримт бичиг сонгож хайх” гэснийг нээж, нэг эсвэл хэд хэдэн баримт сонгоно.

Илэрц дээр дарахад тухайн заалт шууд нээгдэж, шараар тодорно.

Анхаарах

Портал нь лавлагааны зориулалттай бөгөөд албан ёсны эх сурвалжийг орлохгүй. Албан ёсны эхийг legalinfo.mn болон Цөмийн энергийн комиссын сайтаас үзнэ үү. Эрх зүйн санд 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.