Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Тооцоолуур

Таны жилийн цацрагийн тун

Бид бүгд байгалийн цацрагт өдөр бүр өртдөг. Сүүлийн 12 сард хийлгэсэн рентген оношилгоо, онгоцны нислэгийн цагаа оруулаад өөрийн жилийн цацрагийн тунгаа шалгаарай.

1Эмнэлгийн шинжилгээ

Сүүлийн 12 сард хийлгэсэн шинжилгээгээ тоогоор нь оруулна уу.
  • Цээжний рентген
    0.1 мЗв / 1 удаа
  • Шүдний рентген
    0.005 мЗв / 1 удаа
  • Шүдний панорам рентген
    0.025 мЗв / 1 удаа
  • Маммографи (хөхний рентген)
    0.28 мЗв / 1 удаа
  • Бүсэлхий нурууны рентген
    1.4 мЗв / 1 удаа
  • Тархины КТ
    1.6 мЗв / 1 удаа
  • Цээжний КТ
    6.1 мЗв / 1 удаа
  • Хэвлий, аарцгийн КТ
    7.7 мЗв / 1 удаа
  • Зүрхний титэм судасны КТ
    8.7 мЗв / 1 удаа
  • ПЭТ/КТ (бүх бие)
    22.7 мЗв / 1 удаа

КТ: компьютер томограф.

2Нислэг

Сүүлийн 12 сард онгоцоор нисэн нийт цагаа оруулна уу.
цаг0 мЗв

3Гэрийн радон(заавал биш)

Гэртээ радон хэмжүүлсэн бол дүнг нь оруулна уу. Оруулаагүй бол дэлхийн дундаж 50 Бк/м³-ээр тооцно. Радон гэж юу вэ? →
Бк/м³

Таны жилийн цацрагийн тун

3.3мЗв/жил

Эффектив тун, жилд

Үүний 100% нь байгалийн цацраг.

Байгалийн цацраг · 3.3Таны шинжилгээ, нислэг · 0

Бүх тооцоолол таны хөтөч дээр хийгдэнэ.

Юунаас бүрдэж байна

  • Радон, торон (амьсгалаар)· Дэлхийн дундаж1.8 мЗв
  • Сансрын цацраг· Монгол Улс0.55 мЗв
  • Хөрс, чулуулгийн цацраг· Дэлхийн дундаж0.40 мЗв
  • Хоол хүнс, ус· Дэлхийн дундаж0.50 мЗв
  • Эмнэлгийн шинжилгээ0 мЗв
  • Нислэг0 мЗв

Харьцуулбал

  • Байгалийн цацраг, дэлхийн дундаж3.0 мЗв
  • Байгалийн цацраг, Монгол Улс3.3 мЗв
  • Таны жилийн цацрагийн тун3.3 мЗв

Хүн амын тунгийн хязгаар

“Нийт хүн амын хувьд авч болох цацрагийн тунгийн хязгаар жилд 1 мЗв-ээс хэтрэхгүй байна. Байгалийн цацрагийн ердийн дэвсгэр түвшин, эмнэлгийн буюу эмчилгээ, оношлогооны шарлага энд хамаарахгүй.”
Цацрагийн аюулгүйн норм, 5.3 →
Таны жилийн цацрагийн тун3.3 мЗвДүнг харах ↓

Тооцооллын арга, эх сурвалж

Байгалийн цацрагийн тунг НҮБ-ын Атомын цацрагийн нөлөөллийн шинжлэх ухааны хорооны (UNSCEAR) 2024 оны тайлангаас авав. Сансрын цацрагийн хувьд Монгол Улсад 0.5–0.6 мЗв (зураг VII): манай хүн ам далайн түвшнээс өндөрт амьдардаг тул дэлхийн дунджаас (0.3 мЗв) хоёр дахин их. Бусад гурван замаар Монгол Улсын тоо тайланд байхгүй тул дэлхийн дунджийг авав (хүснэгт 15).

Радон хэмжүүлсэн бол дэлхийн дундаж 50 Бк/м³-д ногдох 1.3 мЗв-ийг таны дүнгээр солино: тун = радон (Бк/м³) × 0.8 × 8,760 цаг × (0.4 × 9 + 0.18) нЗв/(Бк·ц/м³) (§144).

Шинжилгээ бүрийн тун нь насанд хүрэгчдийн ердийн утга (RadiologyInfo.org, RSNA ба ACR, 2025.04.15). Хүүхдийн тун, бодит аппарат, аргачлалаас хамаарч өөр байж болно.

Нислэгийн нэг цагт 6 мкЗв: UNSCEAR-ийн өгсөн 1–6 мкЗв/ц мужийн дээд утга (§203). Монгол Улс 42–52° хойд өргөрөгт оршдог тул бага тооцохгүйн тулд дээд утгыг авав.

Энэ бол ойролцоо тооцоо бөгөөд хувь хүний тунгийн хэмжилтийг орлохгүй. Цацрагтай ажиллагч бол мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдана уу. Үйлчилгээ үзүүлэгчид →