Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт

Нэр томьёоны тайлбар

Цөмийн салбарын нэр томьёоны албан ёсны тодорхойлолтууд - хууль, дүрэм журамд заасан эх үгээрээ, зүйл заалтын ишлэлтэйгээр.

37 нэр томьёо
А
Ажлын байр

цацрагтай ажиллагчид ажлаа гүйцэтгэх зорилгоор ажлын өдрийн 50 %-иас багагүй хугацаанд, эсвэл хоёр цаг тасралтгүй байх байрыг хэлнэ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.11 →

Б
биет хамгаалалт

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцийн дагуу цөмийн материал болон цөмийн төхөөрөмж рүү зөвшөөрөлгүй этгээд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ буюу зохион байгуулалтын нэгдсэн системийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.18 →

Г
Гадаргуугийн бохирдлын байж болох хэмжээ

цөмийн цацрагийн тунгийн байж болох хэмжээнээс тооцоолж, цацраг идэвхт задгай бодистой ажиллагчдын арьс, хувцас, ажлын байр, тээврийн хэрэгслийн гадаргад байж болох бохирдлыг нормчилсон хэмжээ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.12 →

Грей (Гр)

цацрагийн шингэсэн тунгийн СИ систем дэх нэгж.

Цацрагийн аюулгүйн норм, 3.3 →

И
ионжуулагч цацраг

шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.7 →

Ионжуулагч цацрагийн задгай үүсгүүр

хэрэглэх явцад түүний цацраг идэвхт бодис нь орчинд тарах бололцоотой цацраг идэвхт үүсгүүрийг хэлнэ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.10 →

М
мэргэжлийн шарлага

ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.20 →

Р
Радоны изотопууд (222Rn, 220Rn, 219Rn)-ын задралын бүтээгдэхүүнүүдийн эквивалент тэнцвэрт эзлэхүүний идэвх (ЭТЭИ)

радоны изотопуудын задралын богино наст бүтээгдэхүүнүүд (218Po(RaA); 214Pb(RaB); 214Bi(RaC); 212Pb(ThB); 212Bi(ThC); 211Pb(ACB); 211Bi(ACC))-ийн эзлэхүүний идэвхийн жинлэсэн нийлбэр.

Цацрагийн аюулгүйн норм, 3.14 →

Т
тун

ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.21 →

Х
Хувийн идэвх

ямар нэгэн бүтээгдэхүүн, түүхий эд, материалын нэгж масс дахь цацраг идэвхийн хэмжээ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.15 →

Ц
Цацрагийн тун

ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүн.

Цацрагийн аюулгүйн норм, 3.2 →

цацрагийн үүсгүүр

цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.13 →

Цацрагтай ажиллагчид

ионжуулагч цацрагийн үүсгүүртэй байнга ба түр ажиллагчид.

Цацрагийн аюулгүйн норм, 3.1 →

цацраг идэвхт ашигт малтмал

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.4 →

уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг.

Ашигт малтмалын тухай, 4.1.2 →

Цацраг идэвхт бодис

Гадны ямар нэг үйлчлэлгүйгээр өөрөө ионжуулагч цацрагийг байнга цацаргаж байдаг бодисыг хэлнэ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.9 →

цацраг идэвхт хаягдал

цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.16 →

цацраг идэвхт хаягдал булшлах

зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.22 →

цөмийн бодис

цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.5 →

Цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдал

цөмийн төхөөрөмжөөс гарах цацраг идэвхт хаягдлаас бусад төрлийн цөмийн технологийн хэрэглээний хаягдлыг ойлгоно.

Цөмийн энергийн тухай хууль, 11.3 →

цөмийн болон цацрагийн аюулгүй байдал

хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангасныг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.3 →

цөмийн зэвсэг

цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай, 3.1.1 →

цөмийн зэвсэггүй статус

цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай, 3.1.2 →

цөмийн материал

цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.12 →

цөмийн төхөөрөмж

цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.6 →

цөмийн түлш

цөмийн энерги гаргаж авахад хэрэглэгддэг материалыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.11 →

цөмийн түлшний материал

цөмийн хуваагдлын дүнд их хэмжээний энерги үүсгэх цөмийн бодисыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.14 →

Цөмийн цацрагийн тунгийн хязгаар (ЦЦТХ)

цацрагтай ажиллагчдад таван жилийн турш нэгэн хэмжээгээр жигд нөлөөлөхөд тэдгээрийн эрүүл мэндэд орчин үеийн аргаар илрэхүйц хэвийн бус өөрчлөлт үзүүлэхгүй байх цацрагийн эквивалент тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ.

Цацрагийн аюулгүйн норм, 3.4 →

цөмийн энерги

цөмийн хуваагдал болон цөмийн хувирлын дүнд үүссэн энергийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.1 →

цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах

цөмийн энергийг цөмийн зэвсгээс бусад салбарт ашиглахыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.2 →

цөмийн эрчим хүч

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.22-т заасныг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.9 →

цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг.

Эрчим хүчний тухай, 3.1.24 →

цөмийн эрчим хүчний нөөц

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.21-д заасныг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.8 →

эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг.

Эрчим хүчний тухай, 3.1.23 →

цөмийн эрчим хүчний эх үүсвэр

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.23-т заасныг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.10 →

цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг.

Эрчим хүчний тухай, 3.1.25 →

цөмийн эх үүсвэр материал

цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.15 →

Ш
шарлага

цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.19 →

шар нунтаг

ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг.

Цөмийн энергийн тухай хууль, 3.1.17 →

Э
Эквивалент тун (Н)

төрөл бүрийн бүрэлдэхүүнтэй цацрагийн байнгын шарлагын нөлөөг үнэлэх бөгөөд хүний биеийн эд, эрхтэнд цацрагийн шингэсэн тун (D)-г цацрагийн төрлөөс хамаарсан жинлэсэн коэффициент (W~R~)-ээр үржүүлж дараах байдлаар илэрхийлнэ. H = D · W~R~ R-Цацрагийн төрлийг заасан индекс Зиверт (Зв)-Эквивалент тунгийн СИ систем дэх нэгж. МЗв-милли Зиверт (1Зв =1000мЗв).

Цацрагийн аюулгүйн норм, 3.5 →

Эффектив тун (Е)

эд, эрхтэн дэх эквивалент тун болон шарагдаж байгаа эдийн хувьд жинлэсэн коэффициентийн үржвэрүүдийн нийлбэр юм. E = Σ~T~ W~T~·H~T~ Үүнд: H~T~-эд буюу эрхтэн дэх эквивалент тун W~T~-T эд буюу эрхтэний хувьд жинлэсэн коэффициент Эффектив тунгийн нэгж мөн Зиверт (Зв) байна.

Цацрагийн аюулгүйн норм, 3.7 →