Glossary
The legal definitions of nuclear-sector terms, in the official wording of each law or regulation and cited to the clause that carries them.
The definitions are shown in Mongolian, as the official text of the regulations; the site does not translate legal text.
- Ажлын байр
цацрагтай ажиллагчид ажлаа гүйцэтгэх зорилгоор ажлын өдрийн 50 %-иас багагүй хугацаанд, эсвэл хоёр цаг тасралтгүй байх байрыг хэлнэ.
- биет хамгаалалт
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцийн дагуу цөмийн материал болон цөмийн төхөөрөмж рүү зөвшөөрөлгүй этгээд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ буюу зохион байгуулалтын нэгдсэн системийг.
- Гадаргуугийн бохирдлын байж болох хэмжээ
цөмийн цацрагийн тунгийн байж болох хэмжээнээс тооцоолж, цацраг идэвхт задгай бодистой ажиллагчдын арьс, хувцас, ажлын байр, тээврийн хэрэгслийн гадаргад байж болох бохирдлыг нормчилсон хэмжээ.
- Грей (Гр)
цацрагийн шингэсэн тунгийн СИ систем дэх нэгж.
- ионжуулагч цацраг
шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг.
- Ионжуулагч цацрагийн задгай үүсгүүр
хэрэглэх явцад түүний цацраг идэвхт бодис нь орчинд тарах бололцоотой цацраг идэвхт үүсгүүрийг хэлнэ.
- мэргэжлийн шарлага
ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг.
- Радоны изотопууд (222Rn, 220Rn, 219Rn)-ын задралын бүтээгдэхүүнүүдийн эквивалент тэнцвэрт эзлэхүүний идэвх (ЭТЭИ)
радоны изотопуудын задралын богино наст бүтээгдэхүүнүүд (218Po(RaA); 214Pb(RaB); 214Bi(RaC); 212Pb(ThB); 212Bi(ThC); 211Pb(ACB); 211Bi(ACC))-ийн эзлэхүүний идэвхийн жинлэсэн нийлбэр.
- тун
ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг.
- Хувийн идэвх
ямар нэгэн бүтээгдэхүүн, түүхий эд, материалын нэгж масс дахь цацраг идэвхийн хэмжээ.
- Цацрагийн тун
ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүн.
- цацрагийн үүсгүүр
цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг.
- Цацрагтай ажиллагчид
ионжуулагч цацрагийн үүсгүүртэй байнга ба түр ажиллагчид.
- цацраг идэвхт ашигт малтмал
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т заасан уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг.
уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг.
- Цацраг идэвхт бодис
Гадны ямар нэг үйлчлэлгүйгээр өөрөө ионжуулагч цацрагийг байнга цацаргаж байдаг бодисыг хэлнэ.
- цацраг идэвхт хаягдал
цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг.
- цацраг идэвхт хаягдал булшлах
зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг.
- цөмийн бодис
цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг.
- Цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдал
цөмийн төхөөрөмжөөс гарах цацраг идэвхт хаягдлаас бусад төрлийн цөмийн технологийн хэрэглээний хаягдлыг ойлгоно.
- цөмийн болон цацрагийн аюулгүй байдал
хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн төхөөрөмж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангасныг.
- цөмийн зэвсэг
цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг.
- цөмийн зэвсэггүй статус
цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдлыг.
- цөмийн материал
цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг.
- цөмийн төхөөрөмж
цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэрийг.
- цөмийн түлш
цөмийн энерги гаргаж авахад хэрэглэгддэг материалыг.
- цөмийн түлшний материал
цөмийн хуваагдлын дүнд их хэмжээний энерги үүсгэх цөмийн бодисыг.
- Цөмийн цацрагийн тунгийн хязгаар (ЦЦТХ)
цацрагтай ажиллагчдад таван жилийн турш нэгэн хэмжээгээр жигд нөлөөлөхөд тэдгээрийн эрүүл мэндэд орчин үеийн аргаар илрэхүйц хэвийн бус өөрчлөлт үзүүлэхгүй байх цацрагийн эквивалент тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ.
- цөмийн энерги
цөмийн хуваагдал болон цөмийн хувирлын дүнд үүссэн энергийг.
- цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах
цөмийн энергийг цөмийн зэвсгээс бусад салбарт ашиглахыг.
- цөмийн эрчим хүч
Эрчим хүчний тухай хуулийн 3.1.22-т заасныг.
цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг.
- цөмийн эрчим хүчний нөөц
Эрчим хүчний тухай хуулийн 3.1.21-д заасныг.
эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг.
- цөмийн эрчим хүчний эх үүсвэр
Эрчим хүчний тухай хуулийн 3.1.23-т заасныг.
цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг.
- цөмийн эх үүсвэр материал
цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг.
- шарлага
цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг.
- шар нунтаг
ураны хүдрийг боловсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг.
- Эквивалент тун (Н)
төрөл бүрийн бүрэлдэхүүнтэй цацрагийн байнгын шарлагын нөлөөг үнэлэх бөгөөд хүний биеийн эд, эрхтэнд цацрагийн шингэсэн тун (D)-г цацрагийн төрлөөс хамаарсан жинлэсэн коэффициент (W~R~)-ээр үржүүлж дараах байдлаар илэрхийлнэ. H = D · W~R~ R-Цацрагийн төрлийг заасан индекс Зиверт (Зв)-Эквивалент тунгийн СИ систем дэх нэгж. МЗв-милли Зиверт (1Зв =1000мЗв).
- Эффектив тун (Е)
эд, эрхтэн дэх эквивалент тун болон шарагдаж байгаа эдийн хувьд жинлэсэн коэффициентийн үржвэрүүдийн нийлбэр юм. E = Σ~T~ W~T~·H~T~ Үүнд: H~T~-эд буюу эрхтэн дэх эквивалент тун W~T~-T эд буюу эрхтэний хувьд жинлэсэн коэффициент Эффектив тунгийн нэгж мөн Зиверт (Зв) байна.