Дадлага
ОУАЭА-ийн дадлагын хөтөлбөр (Вена)
Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)
- Хугацаа:
- жил бүр зарлагддаг
- Нийтэлсэн:
- 2026.07.22
ОУАЭА нь их сургуулийн ахлах курсын оюутнууд болон бакалаврын зэргээ саяхан хамгаалсан залуу судлаач нарт Вена дахь төв байгууллагадаа дадлага хийх боломж олгодог. Дадлага нь цөмийн шинжлэх ухаан, технологиос гадна мэдээллийн технологи, хууль, харилцаа зэрэг олон чиглэлээр зарлагддаг.
Нөхцөл
- Хугацаа: 3 сараас 1 жил хүртэл
- Сарын тэтгэмж: 1450 евро (амьжиргааны дэмжлэг), эрүүл мэндийн
даатгалыг Агентлаг хариуцна
Тавигдах шаардлага
- Бакалаврын зэргээ төгссөнөөс хойш 1 жил (ихэвчлэн) болон магистр, докторын
зэрэгтэй байх.
- 20 нас хүрсэн байх
- Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байх
- ОУАЭА-ийн дадлагад өмнө нь хамрагдаж байгаагүй байх
Хэрхэн өргөдөл гаргах
Байнгын нээлттэй: дадлагын байрууд ОУАЭА-ийн ажлын байрны порталд тухай бүр зарлагдаж, тус бүр өөрийн хугацаатай байдаг. Порталаас идэвхтэй заруудыг харж, гарын үсэг бүхий хоёр тодорхойлолтын хамт материалаа илгээдэг.