Мари Склодовска-Кюригийн нэрэмжит тэтгэлэг (эмэгтэй магистрантуудад)
Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)
- Материал хүлээн авах:
- 2026.10.31 хүртэл
- Нийтэлсэн:
- 2026.09.29
Танилцуулга
ОУАЭА-ийн Мари Склодовска-Кюригийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр (MSCFP) нь цөмийн салбарт мэргэшихийг зорьж буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой. Цөмийн шинжлэх ухаантай холбоотой чиглэлээр магистрын хөтөлбөрт элссэн болон элсэх эрх авсан эмэгтэй оюутнуудад олгоно.
- 75% ба түүнээс дээш үнэлгээтэй, эсвэл 4.0 үнэлгээний системээр 3.0-оос дээш голч дүнтэй,
дунджаас дээш сурлагын амжилттай өргөдөл гаргагчдад давуу эрх олгоно.
Суралцах хүрээ
Энэхүү хөтөлбөр нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ын аюулгүй, найдвартай, энхийн төлөөх цөмийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээг дэмжих үйл ажиллагаатай холбоотой цөмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй залуу эмэгтэйчүүдийг дэмжинэ. Үүнд: цөмийн инженерчлэл, цөмийн физик, цөмийн хими, цөмийн анагаах ухаан, изотопын технологи, цацрагийн биологи, цөмийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн эрх зүй зэрэг чиглэлүүд багтана. Холбогдох бусад чиглэлүүдийн жишээг энд дарж харна уу.
Тэтгэлгийн хэмжээ
- Сургалтын төлбөрт 20,000 евро хүртэл
- Амьжиргааны зардалд 20,000 евро хүртэл
- Мөн ОУАЭА-д дадлага хийх хязгаарлагдмал боломж
Тавигдах шаардлага
- ОУАЭА-ийн гишүүн орны иргэн байх
- Магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн цөмтэй холбоотой магистрын
хөтөлбөрт элссэн эсвэл элсэх эрх авсан байх
Хугацаа
Өргөдөл авах хугацаа одоо нээлттэй бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 31-нд хаагдана (ОУАЭА-ийн албан ёсны хуудсанд 2026 оны 9 дүгээр сарын 29-нд шалгав). Тэтгэлэг жил бүр зарлагддаг: өргөдлийг ихэвчлэн 9 дүгээр сард нээж, 10 дугаар сарын сүүлээр хаадаг. Өргөдлийн маягт, тодорхойлолтын загварыг албан ёсны хуудаснаас авна уу.