Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Тэтгэлэг

ICTP-ОУАЭА-ийн STEP тэтгэлэг (докторантуудад)

Олон улсын онолын физикийн төв (ICTP) ба ОУАЭА

Хугацаа:
жил бүр зарлагддаг
Нийтэлсэн:
2026.07.22

Sandwich Training Educational Programme (STEP) нь хөгжиж буй орнуудын докторантуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Докторант эх орондоо, өөрийн их сургуульдаа суралцаж байхдаа жил бүр 3 сарын хугацаатайгаар Итали дахь ICTP эсвэл хамтран ажилладаг институтэд очиж судалгаа хийх санхүүжилт авна. Ийм айлчлал дараалсан 3 жил хүртэл үргэлжилж болно.

Докторын зэргээ эх орныхоо их сургуулиас хамгаална: удирдагч нь эх орондоо, хамтран удирдагч нь хүлээн авагч институтэд ажиллана. Физик, математик болон цөмийн шинжлэх ухааны холбогдох чиглэлүүдийг хамарна.

Тавигдах шаардлага

  • Хөгжиж буй орны (Монгол Улс хамаарна) иргэн байх
  • Эх орныхоо их сургуулийн докторын хөтөлбөрт элссэн байх
  • Эмэгтэй судлаачдын өргөдлийг онцгойлон дэмждэг

Хугацаа

Жил бүр зарлагддаг: сүүлийн зарын хугацаа 2026 оны 3 дугаар сарын 8-нд хаагдсан. Дараагийн зар гарахыг албан ёсны хуудсаас ажиглаарай.