Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Тэтгэлэг

KINS-KAIST цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын магистр

KAIST, Солонгосын цөмийн аюулгүйн хүрээлэн (KINS)

Хугацаа:
жил бүр зарлагддаг
Нийтэлсэн:
2026.07.22

БНСУ-ын KAIST их сургууль болон Солонгосын цөмийн аюулгүй ажиллагааны хүрээлэн (KINS) хамтран цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төгсөгчид KAIST-ийн инженерийн магистрын зэрэг, KINS-ийн гэрчилгээ авна. Зохицуулалт, хяналтын байгууллагад ажиллагсдад онцгой тохиромжтой.

Санхүүжилт

  • Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, ирэх буцах онгоцны билет,

даатгалын зардлыг KINS бүрэн хариуцна

  • Байрыг эхний жилд KAIST, сүүлийн 6 сард KINS хангана

Тавигдах шаардлага

  • ОУАЭА-ийн гишүүн орны иргэн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Цөмийн эсвэл цацрагийн салбарт ажилладаг байх
  • Ажлын байрны албан ёсны тодорхойлолт заавал шаардлагатай

Хугацаа

Жил бүр 9 дүгээр сарын 1-нд эхэлдэг, нийт 1.5 жил. Өргөдлийг жил бүр: цахим өргөдөл 3 дугаар сард, бичиг баримт 4 дүгээр сард, эцсийн хариу 6 дугаар сард. Дараагийн элсэлтийн зарыг албан ёсны хуудаснаас ажиглаарай.