Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Хууль, УИХ-ын тогтоол

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 48 Улаанбаатар хот

Эх сурвалж: legalinfo.mn. Зөрүү илэрвэл албан ёсны нийтлэлийг баримтална уу.

Бүрэн эх

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн

43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн

бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн

номлол батлах, нийтлэх тухай" Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг

хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ