Хууль, УИХ-ын тогтоол
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2009 оны 06 сарын 25 өдөр Дугаар 45 Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалж: legalinfo.mn. Зөрүү илэрвэл албан ёсны нийтлэлийг баримтална уу.
Бүрэн эх
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг
боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ