Хараат бус мэдээлэл, лавлагааны сайт
Цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм (Safety)

Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө

Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолын хавсралт УЛААНБААТАР ХОТ 2020 ОН

Эх сурвалж: legalinfo.mn. Зөрүү илэрвэл албан ёсны нийтлэлийг баримтална уу.

Агуулга (9)

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. 1.1.

    Үндэслэл, шаардлага Манай улсын хувьд цөмийн эрчим хүчний станц, судалгааны реактор зэрэг томоохон цөмийн байгууламж байхгүй хэдий ч улсын хэмжээнд цацрагийн үүсгүүр хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо жил ирэх тусам ихсэж байгаа нь цацрагийн үүсгүүртэй холбоотой болзошгүй ослын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1481 цацрагийн үүсгүүр бүртгэлтэй байна. Манай улсад цацрагийн үүсгүүрийн хамгаалалтын гэр хайлсан, цацрагийн бохирдолтой талбай илэрсэн, эзэнгүй үүсгүүр илэрсэн, үүсгүүр хамгаалалтын гэрээс унасан зэрэг ослын тохиолдлууд гарч байсан. Дэлхий дээр 31 улсад нийт 440 гаруй цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаагаас манай хөрш зэргэлдээ ОХУ-д 38, БНХАУ-д 47, газар зүйн хувьд ойр орших Япон Улсад 33, БНСУ-д 24 реактор ажиллаж байгаа бол шинээр ОХУ-д 4, БНХАУ-д 12, Япон Улсад 2, БНСУ-д 4 реактор баригдаж байна. Энэ нь болзошгүй цөмийн ослоос үүдэн бий болох дам эрсдэл байгааг харуулж байна. Хөрш зэргэлдээ бүс нутагт цөмийн осол тохиолдсон үед өөрийн орны иргэд, байгаль орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, ослын эрсдэлийг бууруулах, цацрагийн ослын үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна. Дээрх үндэслэл, шаардлагатай уялдуулан Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод нийцүүлэн боловсруулсан бөгөөд цөмийн болон цацрагийн болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюул ослын үед шуурхай ажиллах, ослын үр дагаврыг арилгах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэхэд ашиглагдах удирдлагын үндсэн баримт бичиг юм.

  2. 1.2.

    Зорилго Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөөний зорилго нь улсын хэмжээнд цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, мэргэжлийн удирдлагаар хангах, зохион байгуулахад оршино.

  3. 1.3.

    Зорилт Энэхүү төлөвлөгөөг дараахь үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

  4. 1.3.1.

    цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий холбогдох байгууллагуудын үүрэг хариуцлага, харилцан ажиллагааг сайжруулж, мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;

  5. 1.3.2.

    байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшиг, ослын эрсдэлийн үнэлгээг хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;

  6. 1.3.3.

    улс, бүс нутаг, аж ахуй нэгж, байгууллагын бүх түвшинд цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах хүч хэрэгслийн чадавхыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангуулах;

  7. 1.3.4.

    цөмийн болон цацрагийн ослын эрсдэл, түүний нөлөөллийн талаарх статистик мэдээ, өгөгдлүүдийг цуглуулах, мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй болгох;

  8. 1.3.5.

    зарлан мэдээлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, бууруулах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

  9. 1.3.6.

    хүн ам болон ослын голомтод ажиллагчдын эрүүл мэндэд үзүүлэх болзошгүй детерминистик болон стохастик нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;

  10. 1.3.7.

    тайлан мэдээ гаргах, энэ төрлийн осол дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ авах, төлөвлөх.

  11. 1.4.

    Хамрах хүрээ:

  12. 1.4.1.

    Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-нд үндэслэн боловсруулсан болно;

  13. 1.4.2.

    Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагийн ослын нөхцөл байдал үүсч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц шарлага үүсэх, хүрээлэн байгаа орчин зохиомол цацраг идэвхт изотопоор бохирдох зэргээр улс орны нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй үед, эсхүл учирсан хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана.

  14. 1.5.

    Төлөвлөгөөг боловсруулах, батлуулах:

  15. 1.5.1.

    Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөөг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111.1.3-т заасны дагуу мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулна;

  16. 1.5.2.

    Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөг Цөмийн энергийн тухай хуулийн

  17. 9.1.

    .5-д заасны дагуу Засгийн газар батална;

  18. 1.5.3.

    Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь төлөвлөгөөнд тодотгол хоёр жил тутамд 1 удаа тухайн жилийн 4 дүгээр улиралд багтаан хийнэ.

Хоёр. Харилцан ажиллагааны зохицуулалт

  1. 2.1.

    Цацрагийн ослын үед ажиллах байгууллагуудын харилцан ажиллагааны зохицуулалт Дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах байгууллага ЭМЯ, БОАЖЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА , ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ЦУОШГ, ГХМА, Холбогдох бусад байгууллагууд ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ Бүдүүвч 1. Цацрагийн ослын үеийн оролцогч байгууллагууд

  2. 2.2.

    Хамтран ажиллах болон дэмжлэг үзүүлэх байгууллагууд цацрагийн ослын үед Хүснэгт 1-д заасан зохицуулалтын дагуу дараахь ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлнэ.

    Хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх байгууллагуудын ерөнхий чиг үүрэг

№Аюулт үзэгдэл, ослын төрөлУдирдан зохицуулах байгууллага
1.Нийтийг хамарсан цацрагийн осолУОК
Хүснэгт 2Хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх байгууллагуудын ерөнхий чиг үүрэг
№Байгууллагын нэрЕрөнхий чиг үүрэг
1.Засгийн газар-цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө батлах; -шаардлагатай хөрөнгө нөөцийг бүрдүүлэх шийдвэрлэх; -удирдлага зохицуулалтаар хангах; -бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх.
2.Улсын онцгой комисс-удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагааны зохицуулалтыг хийх; -бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Засгийн
газарт танилцуулах, шийдвэрлүүлэх; -олон нийтэд бодит мэдээллийг өгөх; -шаардлагатай хүч хэрэгсэл, зардлыг шийдвэрлүүлэх; -зэвсэгт хүчний байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах шийдвэрлүүлэх.
3.Цөмийн энергийн комиссын Ажлын алба-мэргэжил арга зүй, нөөц хүч хэрэгслээр дэмжлэг үзүүлэх; -шуурхай хариу арга хэмжээг хамтран төлөвлөх; -ОУАЭА-тай харилцан ажиллагааг зохицуулах, ослоос үүдэлтэй цацраг идэвхт хаягдалд аюулгүй менежмент хийх ажлыг зохион байгуулах; -цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам зааврыг боловсруулах, батлуулах.
4.Мэргэжлийн хяналтын байгууллага-мэдээллийг үндэслэн ослын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийх; -шуурхай хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран төлөвлөх, хэрэгжүүлэх; -аюулгүй ажиллагааг хангуулах, хяналт тавьж ажиллах; -дүрэм журам заавар боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих.
5.Онцгой байдлын байгууллага-удирдлага, зохицуулалтаар хангах; -гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, сэргээн
босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг нэмэлт хүчээр хангах; -цацрагийн ослын үед хор уршгийг арилгах, аврах, эрэн хайх; -тандалтын болон тусгай цэвэрлэгээний бүлгийг томилон ажиллуулах.
6.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-цацрагийн ослын үед эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллагыг томилох, шаардлагатай хүч хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх; -эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх; -олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай харилцах ажиллагааг зохион байгуулах.
7.Зэвсэгт хүчний байгууллага-гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг нэмэлт хүчээр хангах; -улсын онц чухал объектыг хамгаалахад нэмэлт хүчээр хангах; -цацрагийн ослын үед үүрэг гүйцэтгэх анги салбар, нэгжүүдийг томилох, шаардлагатай хүч хэрэгслээр хангах.
8.Цагдаагийн байгууллага-цацрагийн ослын үед нийтийн хэв журам сахиулах; -ослын голомт, хязгаарлах бүсийг хамгаалалтад авах; -цацрагтай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
-хуулиар харьяалуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах.
9.Тагнуулын байгууллага-бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох; -цацрагтай холбоотой гэмт хэрэг, халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох.
10.Цаг уур, орчны хяналт, шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага-орчны цацрагийн хяналтын хэмжилт, шинжилгээг хийх, хэмжилт, шинжилгээний дүн мэдээгээр хангах; -цаг агаарын төлөвийн талаар холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах.
11.Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх явцад гарсан ослын үед нийтийн тээвэр, тээврийн хэрэгсэл, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлахад хамтран ажиллах.
12.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-цацраг идэвхт ашигт малтмалын уурхай болон цөмийн хэмжүүр ашигладаг баяжуулах үйлдвэрт осол гарахаас сэргийлэх, хяналт тавих; -цацрагийн ослын үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах.
13.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-цацрагийн ослын үед газар тариалан, мал, хүнсний хангамжийг цацрагийн бохирдлоос сэргийлэх,бэлэн байдлыг хангуулах; -хяналт-шинжилгээ хийх, цацрагийн бохирдол арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах.

Гурав. Цацрагийн ослын зарлан мэдээлэл

  1. 3.1.

    Цацрагийн ослын тухай зарлан мэдээллийг олон нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-аар зохицуулна.

  2. 3.2.

    Цацрагийн ослын тухай зарлан мэдээлэх арга хэмжээг дараахь бүдүүвчийн дагуу зохион байгуулна:

    Бүдүүвч 2. Цацрагийн ослын зарлан мэдээллийн схем

  3. 3.3.

    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэнээс цацрагийн ослын мэдээллийг хүлээн авч, Гамшгийн шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гамшгийн аюулын зарлан мэдээллийг хүргэнэ. Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс Мэдээлэл шуурхай удирдлагын төвд дохиог дамжуулан харилцан мэдээлэл солилцоно.

  4. 3.4.

    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Улсын онцгой комиссын дарга (түүний эзгүйд түр орлон үүрэг гүйцэтгэгчид), Улсын онцгой комиссын гишүүд, Засгийн газрын гишүүдэд мэдэгдэнэ. Улсын онцгой комиссын дарга нь уг мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус мэдэгдэнэ.

  5. 3.5.

    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Гамшгаас хамгаалах улсын албад, яам, Засгийн газрын агентлагууд, гамшгаас хамгаалах орон нутгийн албадад хүргэж, удирдлагаар хангаж ажиллана.

  6. 3.6.

    Ослын аюулын тухай зарлан мэдээллийг дараахь техник хэрэгсэл, сүлжээг ашиглан дамжуулна: -төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл; -тусгай хэрэглээний сүлжээ; -олон нийтийн болон орон нутгийн радио, телевизийн сүлжээ; -цахилгаан холбооны сүлжээ; -радио холбооны сүлжээ; -үүрэн телефон холбооны сүлжээ (мессеж); -интернет, мэдээллийн сүлжээ; -аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын зарлан мэдээллийн хэрэгсэл, дотоод холбооны төхөөрөмж, мэдээллийн дэлгэц; -төрөл бүрийн дохиоллын систем, тээврийн хэрэгсэл, биет холбоочин.

  7. 3.7.

    Цацрагийн ослыг зарлан мэдээлэхдээ Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг баримтлан ажиллана.

  8. 3.8.

    Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн ослын үед нийтэд мэдээлэх орчны бохирдлын сэрэмжлүүлэх мэдээний жагсаалт”-д тусгасны дагуу орчны цацрагийн тунгийн чадлын хэмжээ 0.6 мкЗв/цаг-аас ихэссэн үед олон нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Цөмийн болон цацрагийн ослын ангилал

  1. 4.1.

    Цөмийн болон цацрагийн ослын ангиллыг ОУАЭА-аас гаргасан Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага No.GSR Part-7 “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ”-д заасны дагуу дараахь байдлаар ангилна.

  2. 4.2.

    Монгол Улсад I болон II ангиллын осолд хамаарах байгууламжгүй тул энэхүү төлөвлөгөө нь III, IY, Y ангиллын ослын хүрээнд хэрэгжинэ.

  3. 4.3.

    I болон II ангиллын байгууламж баригдсан тохиолдолд уг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ.

Хүснэгт 3Цөмийн болон цацрагийн ослын ангилал
Ослын ангилалТодорхойлолтХамаарах байгууламжууд
IЦөмийн эрчим хүчний станц, цөмийн түлшний боловсруулах үйлдвэр зэрэг байгууламжид гарсан осол нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд онц ноцтой хохирол үүсгэх нөхцөл байдал бий болгосон байна.-цөмийн эрчим хүчний станц, -цөмийн түлшний боловсруулах үйлдвэр.
IIСудалгааны реактор, хөлөг онгоцны хөдөлгүүрийг эрчим хүчээр хангах цөмийн реактор зэрэг байгууламжид гарсан ослын нөхцөл байдал нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн зэрэглэл нь онц ноцтой бус боловч хүн ам цацрагийн шарлагад өртөх, гадаад орчны бохирдол үүсэх нөхцөл байдал бий болгосон байна.-судалгааны реактор, -хөлөг онгоцны хөдөлгүүрийг эрчим хүчээр хангах цөмийн реактор.
IIIАж үйлдвэрийн цацрагийн байгууламжууд, эмнэлэг болон 2 дугаар ангилалд хамаарах байгууламжид гарсан цацрагийн ослын нөхцөл байдал нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн зэрэглэл нь гадна талд эрсдэлгүй боловч байгууламжийн үйл ажиллагааны дотоод хэсэгт цацрагийн аюул үүсгэсэн байна.-гамма цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа эрүүл мэндийн байгууллагууд; -аж үйлдвэрийн салбарт Цөмийн хэмжүүр ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд; -ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа судалгаа шинжилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд; -бага болон дунд зэргийн идэвхтэй цөмийн болон цацрагийн хаягдал хадгалах байгууламж.
IYЦөмийн болон цацраг идэвхт материалын тээвэрлэлт, цацрагийн үүсгүүр, изотоп ашиглаж байгаа үйлдвэрүүд, рентген цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа эрүүл мэндийн байгууллагууд, цацрагийн үүсгүүр алдагдах, хулгайлагдах, дээрмийн үйл ажиллагаа, террорист халдлагад өртөх зэрэг нөхцөл байдлаас бага хэмжээний аюул илрэх эсвэл илрэх үр дагавар нь ноцтой бус, тодорхой хэсэг газрыг хамарсан байна.-цөмийн болон цацраг идэвхт материалын тээвэрлэлт; -цөмийн хэмжүүр ашиглаж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллагууд; -рентген цацрагийн үүсгүүр бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд; -аж үйлдвэрийн радиографийн багажтай аж ахуйн нэгж, байгууллагууд; -цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа; -хиймэл дагуул, радиотермал генератор.
YХилийн гаднах нутаг дэвсгэрт гарсан ослын үеийн нөхцөл байдлыг хамруулж үзнэ. Энэ бүлэгт тухайлбал хөрш зэргэлдээ улс оронд 1 болон 2 дугаар ангилалд хамаарах ослын үр дагавраас үүссэн хил дамнасан цөмийн осол, улсын хилээр оруулах хүнсний бүтээгдэхүүн, тухайн орон нутагт байсан зорчигчид, ачаа бараа тээшний бохирдол гэх мэт багтана.-хил дамнасан цацрагийн бохирдол үүсэх нөхцөл байдал; -цацрагийн бохирдолтой хүнс болон бараа бүтээгдэхүүний импорт; -ус, хөрс, агаараар дамжин цацрагийн бохирдол улсын хилээр нэвтрэх.

Тав. Урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах төлөвлөгөө

  1. 5.1.

    Цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, төлөвлөх, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага, чадвар олгох чиглэлээр зохион байгуулна.

  2. 5.2.

    Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын албаны төлөвлөгөө болон холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, хөтөлбөрийг үндэслэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ.

  3. 5.3.

    Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг Хүснэгт 4-т үзүүлэв. Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагааны төлөвлөгөө цацрагийн ослоос ослын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хамгаалах үйл

    3. хүч хэрэгслийн судалгаа гаргаж, хэрэгцээ Жил бүр ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагыг тодорхойлох. чиг үүрэг бүхий бүх байгууллагууд

  4. 5.4.

    Гамшгийн эрсдэлийн үнэлгээ:

  5. 5.4.1.

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу гарч болзошгүй цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ хийж, хүн ам болон хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлнэ;

  6. 5.4.2.

    Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллагаар өөрийн ашиглаж, хадгалж байгаа үүсгүүрийн ангилал, идэвх, цацрагийн ослоос хамгаалах нөөц боломж зэрэгт тулгуурлан мэргэжлийн байгууллагаас тусламж авах шарлагын түвшин, ослын нөхцөл байдлыг тодорхойлуулж “Цацрагийн ослын төлөвлөгөө”-нд тусгасан байна.

  7. 5.5.

    Цацрагийн ослын үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа:

  8. 5.5.1.

    Цацрагийн ослын үед хүн ам, онцгой байдалд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын цацрагийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээг “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийн 4, 5 дугаар бүлэг, “Цацрагийн аюулгүйн норм”-ын 14-т заасны дагуу авч хэрэгжүүлнэ;

  9. 5.5.2.

    Ослын үеийн бүх шарлагын замуудыг тооцож, ослын үед авах эффектив тунгийн зөвлөх түвшинг “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-д заасны дагуу 20-100 мЗв-ийн хэмжээнд тогтооно;

  10. 5.5.3.

    Цацрагийн ослын үед онцгой байдлын ажилтнуудад төлөвлөгдсөн шарлагын нөхцөлийн мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагууд тавигдана. Цацрагийн тунгийн хэмжээ нь дараахь нөхцөлөөс бусад үед “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-д заасны дагуу 50 мЗв-ээс хэтрэхгүй байна.

    1) хүний амь насыг аврах ажиллагаа;

    2) их хэмжээний гэмтлээс сэргийлэх ажиллагаа;

    3) детерминистик нөлөөллөөс сэргийлэх ажиллагаа;

    4) хүн ам, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх ажиллагаа;

    5) их хэмжээний коллектив тун авахаас сэргийлэх ажиллагаа.

  11. 5.5.4.

    50 мЗв-ээс их тун авах нөхцөлд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээг Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 4.4.6-4.4.9, Цацрагийн аюулгүйн нормын 14.2-т заасны дагуу гүйцэтгэнэ.

Хүснэгт 4Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
№Чиг үүрэг, хариуцлагаХугацааХэрэгжүүлэх, хамтран ажиллах байгууллага
Урьдчилан сэргийлэх
1.Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах төлөвлөгөө болон аймаг, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд цацрагийн ослын асуудлыг тусгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, тодотгол хийх, хэрэгжилтийг хангах.Тухай бүрцацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүх байгууллагууд
2.болзошгүй цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээг бүх түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран хийх.Тухай бүрОБЕГ, МХЕГ, ЦЭКАА
3.иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар орныг тодорхойлох.Тухай бүрУОК, ОНОК
4.цөмийн болон цацрагийн ослын талаарх мэдээллийн сан бүрдүүлж ажиллах.Тухай бүрОБЕГ, МХЕГ, ЦЭКАА
5.тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ-уудад хяналт тавих, эрсдэлийн үнэлгээ хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.БайнгаМХЕГ
6.цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөний харилцаа холбооны шугамыг тогтмол шалгах, холбоо барих жагсаалтыг шинэчлэх, багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээг хангуулах.БайнгаОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, ЦЕГ, ТЕГ, ЦУОШГ, ЗХЖШ, ЭМЯ, ЗТХЯ, УУХҮЯ
7.хөрс, ус, агаар, хүнснээс дээж авах шинжилгээ хийх, цацрагийн дэвсгэр түвшний хэмжилт, цацрагийн мониторинг, хаягдал төмөр цуглуулах хайлуулах байгууламжуудад хяналт хийх.БайнгаБОАЖЯ (ЦУОШГ), МХЕГ, Тусгай зөвшөөрөл эзэмшигч
8.цацраг идэвхт бодис, цацрагийн нөлөөллөөс сэргийлэх эм бэлдмэл, хамгаалах хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах.БайнгаЭМЯ
9.цацрагийн шарлагад өртсөн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийг томилгоожуулах, шаардлагатай хүч хэрэгслийг бүрдүүлэх.Тухай бүрЭМЯ
10.цацрагийн ослын үед ашиглагдах шаардлагатай дүрэм журам, заавар, зөвлөмжийг ОУАЭА-аас бэлтгэн гаргасан баримт бичгийг үндэслэн боловсруулах.Тухай бүрЦЭКАА, МХЕГ
11.цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ОУАЭА болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.Тухай бүрГХЯ, ЦЭКАА, МХЕГ
Цацрагийн ослын сургамж, сургалт, сурталчилгаа
1.цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны сургалтыг холбогдох ААНБ-уудад зохион байгуулах, ослын сургамжаас суралцах.ТогтмолЦЭКАА, МХЕГ, ОБЕГ
2.цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах, тодотгол хийх зорилго бүхий дасгал, сургуулилт хийх.2 жилд 1 удааЦЭКАА, МХЕГ, ОБЕГ, ЗХЖШ
3.цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн бүрэлдэхүүний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, ослын үед тэдгээрийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах..Тухай бүрЦЭКАА
4.иргэн, ААНБ-уудад чиглэсэн цацраг идэвхт материал, түүний хор аюулаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.ТогтмолМХЕГ, ОБЕГ, ЦЭКАА
Хүч хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлт
1.ослын үед ажиллах чиг үүрэг бүхий бүрэлдэхүүнийг томилох, бэлэн байдлыг тодотгох, тэдгээрийг сургаж дадлагажуулах.Тухай бүрцацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүх байгууллагууд
2.цацрагийн ослын хариу арга хэмжээнд ашиглагдах шаардлагатай багаж, техник, хэрэгслийн жагсаалт гаргах, тэдгээрийг бүрдүүлэх, ашиглалт, бэлэн байдлыг хангах.Жил бүрцацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүх байгууллагууд

Зургаа. Хариу арга хэмжээний төлөвлөгөө

  1. 6.1.

    Ослын түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээ:

  2. 6.1.1.

    Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ;

  3. 6.1.2.

    Цацрагийн ослын мэдээллийг хүлээн авч, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох байгууллагууд шуурхай хариу арга хэмжээг хамтран төлөвлөнө;

  4. 6.1.3.

    Цацрагийн ослын түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээг Хавсралт 1-д заасан алгоритмын дагуу хийнэ;

  5. 6.1.4.

    Ослын нөхцөл байдал, хэмжилт, шинжилгээний дүнг үндэслэн тухай бүр эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлгээний дүнг үндэслэн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  6. 6.2.

    Y ангиллын ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

  7. 6.3.

    IY ангиллын ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

  8. 6.3.1.

    IY ангиллын цацрагийн ослын нөхцөл байдал үүссэн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн болзошгүй ослын төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

  9. 6.3.2.

    Мэргэжлийн хяналтын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын ослын үеийн хариу арга хэмжээнд хяналт тавьж, ажиллана;

  10. 6.3.3.

    Шаардлагатай бол “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”-ний дагуу хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ. Осол болон хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисст мэдээлнэ.

    Y ангиллын ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө

  11. 6.4.

    III ангиллын ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

  12. 6.4.1.

    Байгууллагын хүчин чадлаас давсан цацрагийн ослын нөхцөл байдал үүссэн тохиолдолд Онцгой байдлын байгууллагад мэдэгдэн энэ төлөвлөгөөний дагуу ажиллана. III ангиллын ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө Дэмжлэг үзүүлэх байгууллага ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, Тусгай зөвшөөрөл эзэмшигч МХЕГ, ЭМЯ, ЦЕГ, ЗХЖШ, Тусгай зөвшөөрөл эзэмшигч Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүх байгууллагууд ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА МХЕГ, ЦЭКАА ЦЭКАА, ОБЕГ ОБЕГ, ЦЕГ ТЕГ ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, ЭМЯ, БОАЖЯ, ЗТХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ЦУОШГ ГХЯ ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, ЭМЯ, БОАЖЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЕГ, ЦУОШГ

  13. 6.5.

    Хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа, урт хугацааны хяналт:

  14. 6.5.1.

    Ослын шарлагын нөхцөлөөс үүсэж тогтсон шарлагын нөхцөлд шилжүүлэх, хойшлуулшгүй сэргээн босголт, урт хугацааны хяналтыг Хүснэгт 8-д үзүүлэв. Үүсэж тогтсон шарлагын нөхцөл, хойшлуулшгүй сэргээн босголт, урт хугацааны хяналт Дэмжлэг үзүүлэх байгууллага Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (ЦХААҮД-ийн 5 бүлэг) ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА ЦЭКАА ЦЭКАА, ОБЕГ Хойшлуулшгүй сэргээн босголт ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА ОБЕГ, МХЕГ, ЗТХЯ ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, БОАЖЯ, УУХҮЯ МХЕГ, ОБЕГ, ААНБ МХЕГ, БОАЖЯ, УУХҮЯ ОБЕГ, МХЕГ, ЦЭКАА, ЦЕГ, ТЕГ МХЕГ, ЦЭКАА, ОБЕГ, ЭМЯ, БОАЖЯ МХЕГ, ЦЭКАА, ОБЕГ Урт хугацааны хяналт цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг

    1. III-Y хангуулах урт хугацааны хяналтын МХЕГ ОБЕГ, ЦЭКАА, ААНБ төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх.

Хүснэгт 5Y ангиллын ослын үе хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
№Авах арга хэмжээЦ (Хугацаа) (цаг:минут)Удирдан зохицуулах байгууллагаДэмжлэг үзүүлэх байгууллага
1.цацрагийн хэмжилт хийж, ослын мэдээллийг баталгаажуулах.Ц+ 00:30-1:00МХЕГЦЭКАА, ЦУОШГ
2.ОУАЭА болон ослын нөхцөл байдал үүссэн орнуудтай харилцан ажиллагаа зохион байгуулах.Ц+ 00:30ЦЭКААУОК, ГХЯ, МХЕГ
3.ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.Ц+ 01:00УОКОБЕГ, МХЕГ, ЦЭКАА
4.олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгөх, мэргэжлийн зөвлөмж өгөх.Ц+ 01:00МХЕГОБЕГ, ЦЭКАА, ЦУОШГ
5.Монгол орны гадаад орчны цацрагийн хяналтын цэгүүдийн хэмжилтийн давтамжийг нэмэгдүүлэх, мэдээллийг шууд дамжуулах.Ц+ 00:40ЦУОШГМХЕГ
6.импортын болон үндэсний бараа бүтээгдэхүүнд тавих цацрагийн хяналтыг эрчимжүүлэх.Тусгай төлөвлөгөөгөөрМХЕГХХААХҮЯ
7.ус, хөрс, агаараас дээж авч цацрагийн хэмжилтүүдийг хийх.Тусгай төлөвлөгөөгөөрМХЕГЦУОШГ
Хүснэгт 6IY ангиллын ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө
№Авах арга хэмжээЦ (Хугацаа) (цаг:минут)Удирдан зохицуулах байгууллагаДэмжлэг үзүүлэх байгууллага
1.ослын тухай мэдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох байгууллагуудад ослын тухай мэдэгдэх.Ц+ 00:30ОБЕГ (Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв)МХЕГ, ЦЭКАА, ЦЕГ, ТЕГ
2.тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамааралтай ослын үед аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн болзошгүй ослын төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх.Ц+ 00:30-1:00Тусгай зөвшөөрөл эзэмшигчМХЕГ, ОБЕГ, ЦЭКАА
3.шууд нөлөөлөх аюулыг арилгах (Гал түймэр, тэсэрч дэлбэрэх аюул, химийн бодис алдагдах, нуранги ... гэх мэт).Ц+ 00:30ОБЕГМХЕГ, ОБЕГ, ЦЭКАА
4.цацрагийн аюулгүйн бүс тогтоох, хамгаалалтад авах.Ц+ 00:30ЦЕГМХЕГ, ОБЕГ, Тусгай зөвшөөрөл эзэмшигч
5.цацрагийн ослын үед авах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх.Тухай бүрМХЕГОБЕГ, ЦЭКАА, Холбогдох байгууллагууд
6.цацрагийн ослын шалтгааныг тодорхойлох, хохирлын үнэлгээг гаргах.Тухай бүрМХЕГОБЕГ, ЦЭКАА, Тусгай зөвшөөрөл эзэмшигч
7.цацраг идэвхт үүсгүүр хулгайлагдсан, алдагдсан тохиолдолд үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох.Тухай бүрМХЕГ, ЦЕГОБЕГ, ЦЭКАА, ТЕГ
Хүснэгт 7III ангиллын ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө
№Авах арга хэмжээЦ (Хугацаа) (цаг:минут)Удирдан зохицуулах байгууллага
1.ослын түргэвчилсэн үнэлгээ хийж, байгууллагын нөөц боломжоос давсан тохиолдолд холбогдох байгууллагуудад мэдэгдэхЦ+ 00:15УОК
2.ослын голомтод байгаа нэрвэгдэгчдийг татан гаргах, эмнэлгийн тусламж үзүүлэхЦ+ 00:15ОБЕГ
3.шууд нөлөөлөх аюулыг арилгах (Гал түймэр, тэсэрч дэлбэрэх аюул, химийн бодис алдагдах, нуранги ,... гэх мэт).Ц+ 00:30ОБЕГ
4.цагийн байдлыг үнэлж, холбогдох улсын албад мэргэжлийн анги, байгууллага, хүч хэрэгслийг татан оролцуулах.Ц+ 00:55УОК
5.цацрагийн ослын үед авах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах..Ц+ 00:30ОБЕГ
6.цацрагийн тунгийн үнэлгээг хийж, цацрагийн аюулыг тогтоохЦ+ 00:40МХЕГ
7.цацрагийн аюулгүйн бүс тогтоох, хамгаалалтад авах.Ц+ 00:15Тусгай зөвшөөрөл эзэмшигч МХЕГ
8.нийтийн хэв журмыг сахиулж, олон нийтийг хамарсан буруу ташаа мэдээлэл гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх.Ц+ 00:15ЦЕГ
9.ослын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллах.Ц+ 01:00УОК
10.ослын нөхцөл байдлын талаар ОУАЭА-т мэдээлэх, шаардлагатай тохиолдолд олон улсын гэрээ конвенц, хэлэлцээрийн дагуу тусламж хүсэх.Ц+ 01:30ЦЭКАА
11.иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах.Тухай бүрУОК
12.цацрагийн ослын шалтгааныг тодорхойлох, хохирлын үнэлгээг гаргах.Тухай бүрУОК

Долоо. Нүүлгэн шилжүүлэлт

  1. 7.1.

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.8-д заасны дагуу Гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүч хэрэгсэл дайчлан гаргаж, хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж болно. Уг ажиллагааг Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод байгаа хүн ам, мал амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлж, байршуулах ажлыг зохион байгуулна.

Хүснэгт 8Үүсэж тогтсон шарлагын нөхцөл, хойшлуулшгүй сэргээн босголт, урт хугацааны хяналт
№Ослын ангилалАвах арга хэмжээУдирдан зохицуулах байгууллага
1.III-Yослын шарлагын нөхцөлөөс үүсэж тогтсон нөхцөлд шилжүүлэх шийдвэрийг гаргах.УОК
2.үүсэж тогтсон шарлагын нөхцөлийг тодорхойлж, хүн амын болон мэргэжлийн шарлагыг үнэлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны зөвлөх түвшинг тодорхойлох.МХЕГ
3.үүсэж тогтсон шарлагын нөхцөлийн хамгаалалтын стратегийг хэрэгжүүлэх (ЦХААҮД-ийн 5.2.5).МХЕГ
1.III-Yослын нөхцөл байдал дуусгавар болох шалгуурууд хангагдсан эсэхийг тодорхойлох.УОК
2.III, IYдэд бүтцийг сэргээн босгох.УОК
3.III, IYцацраг идэвхт материалаар бохирдсон газар орныг нөхөн сэргээх, төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангах.УОК
4.III, IYнөхөн сэргээх үйл ажиллагаанаас гарах цацрагийн хаягдлын менежментийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх.ЦЭКАА
5.III, IYнөхөн сэргээлтийн эцсийн тайлан мэдээг дээд шатны байгууллагуудад танилцуулах.ОБЕГ, МХЕГ
6.III-Yнийгмийг хэвийн нөхцөлд оруулах.УОК
7.III, IYхойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг тооцоолох, шийдвэрлэх.УОК
8.III, IYхойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авах, удирдан зохицуулах.УОК

Найм. Хөрөнгө, санхүү

  1. 8.1.

    Цөмийн болон цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсвийн тухайн зориулалтаар батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлнэ.

Ес. Бусад

  1. 9.1.

    Цацрагийн болзошгүй ослоос сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн нормыг мөрдөж, ОУАЭА-аас гаргасан Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага No.GSR Part-7 “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ”, IAEA-TECDOC-1162 “Цацрагийн ослын үед үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах ерөнхий заавар” зэргийг ашиглана.

    Хавсралт 1 ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕД ТҮРГЭВЧИЛСЭН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЛГОРИТМ