An independent information and reference site
Laws and Parliament resolutions

Presidential Decree on nuclear waste

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 184 Улаанбаатар хот

Source: legalinfo.mn. Where they differ, the official publication prevails.

Abstract

Decree No. 184 of the President of Mongolia of 9 September 2011, directing the Government on measures concerning nuclear waste, including not permitting the storage or disposal of other countries' nuclear waste on Mongolian territory.

Official text — in Mongolian. Only the title and abstract are translated; the provisions below are the regulation's own wording.

Full text

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12

дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус

үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цөмийн хаягдлын асуудлаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан

тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах.

2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын

байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг

үйлдэхийг хориглох.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД