Цөмийн энерги, эрчим хүч гэж юу вэ?
Цөмийн энерги нь атомын цөмд агуулагдах дотоод энерги юм. Атомын цөм нь эерэг цэнэгтэй протон болон цахилгаан саармаг нейтрон гэсэн бөөмсөөс тогтдог. Эдгээр бөөмсийг хооронд нь барьж байдаг маш хүчтэй цөмийн хүчний ачаар цөмд асар их хэмжээний энерги хадгалагддаг.
Энэ энергийг хоёр үндсэн аргаар гарган авч болно.
- Цөмийн хуваагдал (Nuclear fission) – хүнд атомын цөм хоёр буюу түүнээс олон жижиг цөм болон задарч, их хэмжээний энерги ялгаруулдаг.
- Цөмийн нэгдэл (Nuclear fusion) – хоёр хөнгөн атомын цөм нэгдэн илүү хүнд цөм үүсгэх үед энерги ялгардаг.
Өнөөдөр дэлхий даяар цахилгаан үйлдвэрлэхэд ашиглагдаж буй цөмийн энерги нь бараг бүхэлдээ цөмийн хуваагдах урвалд үндэслэдэг. Харин цөмийн нэгдэх урвалаар эрчим хүч үйлдвэрлэх технологи одоогоор эрчимтэй судалгаа, туршилтын шатанд байна. Энэ нийтлэлд цөмийн хуваагдлын тухай авч үзнэ.
Цөмийн хуваагдал гэж юу вэ?
Цөмийн хуваагдал гэдэг нь уран зэрэг хүнд атомын цөм нейтрон шингээсний дараа тогтворгүй болж, хоёр жижиг цөм болон задардаг цөмийн урвал юм.
Энэ процессын явцад:
- их хэмжээний дулааны энерги,
- гамма цацраг,
- мөн шинэ нейтронууд ялгардаг.
Ялгарсан нейтронууд дараагийн атомын цөмтэй мөргөлдөн дахин хуваагах урвал явуулах боломжтой бөгөөд ингэснээр гинжин урвал эхэлдэг. Жишээ нь, нейтрон Уран-235 атомын цөм дээр тусахад Уран-235 нь Бари, Криптоны (жишээ) цөм болон хуваагдаж дахин 2-3 нейтрон ялгаруулдаг. Эдгээр 2-3 нейтрон нь дараагийн Уран-235 атомын цөм дээр тусаж дахин хуваах замаар цөмийн хуваагдах гинжин урвал өрнөдөг. Цөмийн хуваагдах урвал болгонд дулаан болон цацраг байдлаар энерги ялгардаг. Цөмийн эрчим хүчний станц нь энэ дулааныг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг.
Цөмийн реакторын хамгийн чухал үүрэг нь энэхүү гинжин урвалыг хяналттай, тогтвортой байлгах явдал юм. Урвал хэт эрчимжвэл реактор тогтворгүй болох бөгөөд хэт сул байвал цахилгаан үйлдвэрлэх боломжгүй болно.
Яагаад цөмийн энерги маш их байдаг вэ?
Хүмүүсийн хамгийн их гайхдаг зүйл нь: “Жижигхэн ураны түлш яагаад асар их хэмжээний цахилгаан гаргаж чаддаг вэ?”
Үүний шалтгаан нь атомын цөмд хадгалагддаг энергийн нягт маш өндөр байдагтай холбоотой.
Химийн урвал (жишээлбэл нүүрс шатах) үед зөвхөн атомын гаднах электронуудын холбоос өөрчлөгддөг бол цөмийн урвалын үед атомын цөм өөрөө өөрчлөгддөг. Иймээс нэгж “түлш”-нээс гарах энергийн хэмжээ химийн түлштэй харьцуулахад хэдэн сая дахин их байдаг.
Ийм өндөр энергийн нягтрал нь цөмийн эрчим хүчийг нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй цэвэр эрчим хүч болгоод зогсохгүй дэлхий дээрх хамгийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг болгодог.
Цөмийн эрчим хүчний станц хэрхэн ажилладаг вэ?
Хэдийгээр “цөмийн эрчим хүчний станц” гэж нэрлэдэг ч түүний ажиллах үндсэн зарчим нь нүүрсээр ажилладаг болон хийн цахилгаан станцтай ижил юм.
Эдгээр бүх станцын зорилго нь:
Дулаан: Реакторын голомт дахь ураны түлшинд цөмийн хуваагдлын урвал явагдаж дулаан ялгарна.
гэсэн дарааллыг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх явдал юм.
Ялгаа нь зөвхөн дулааны эх үүсвэрт оршино.
- Нүүрсний станц нүүрс шатааж дулаан гаргана.
- Хийн станц байгалийн хий шатаана.
- Харин цөмийн эрчим хүчний станцад дулааныг цөмийн хуваагдах урвалаар үүсгэдэг.
Цөмийн эрчим хүчний станц хэрхэн цахилгаан үйлдвэрлэдэг вэ?
Цөмийн эрчим хүчний станцад цөмийн реактор болон түүний туслах тоног төхөөрөмжүүд нь ихэвчлэн Уран-235 түлшийг ашиглан явагдах цөмийн хуваагдах гинжин урвалыг хяналттайгаар явуулж, түүнээс дулаан гарган авдаг.
Үүссэн дулаанаар реакторын хөргөлтийн шингэн (ихэвчлэн ус)-ийг халааж, уур үүсгэнэ. Дараа нь энэхүү уурыг турбин руу дамжуулж эргүүлснээр генератор ажиллаж, нүүрстөрөгчийн ялгаралт багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ураны олборлолт, баяжуулалт ба хаягдлын менежмент
Уран нь дэлхийн олон улс орны чулуулгийн найрлагад байгалийн жамаараа агуулагддаг металл юм.
Уран нь хэд хэдэн байгалийн изотоптой. Изотоп гэдэг нь химийн шинж чанар нь ижил боловч атомын масс буюу цөм дэх нейтроны тоогоороо ялгаатай нэг элементийн өөр төрлүүд юм.
Уран нь байгальд үндсэндээ хоёр изотоп хэлбэрээр оршдог.
- Уран-238 (U-238)
- Уран-235 (U-235)
Байгалийн ураны ихэнх хувийг уран-238 (~99.28%) эзэлдэг боловч энэ нь өөрөө тогтвортой цөмийн хуваагдлын гинжин урвал үүсгэж чаддаггүй. Харин уран-235 изотоп нь эрчим хүч гарган авахад тохиромжтой байдаг боловч дэлхийн байгалийн ураны 1 хүрэхгүй хувийг (0.72%) эзэлдэг.
Байгалийн ураныг цөмийн түлш болгон үр ашигтай ашиглахын тулд тухайн уран дэх уран-235 изотопын агууламжийг нэмэгдүүлэх (0.72%-ийг 5-20% хүртэл нэмэгдүүлнэ гэсэн үг) шаардлагатай байдаг. Үүнийг ураны баяжуулалт гэж нэрлэдэг.
Баяжуулсан ураныг цөмийн эрчим хүчний станцад 3–5 жилийн хугацаанд цөмийн түлш болгон ашиглаж болно. Үүний дараа түлш нь цацраг идэвхт хэвээр байдаг тул хүн ам болон байгаль орчны аюулгүй байдлыг хангах хатуу журам, шаардлагын дагуу хадгалж, менежмент хийх эсвэл булшлах шаардлагатай.
Ашигласан цөмийн түлш (spent fuel)-ийг зарим тохиолдолд дахин боловсруулж, тодорхой төрлийн реакторуудад ашиглах (MOX түлш гэж нэрлэдэг) шинэ төрлийн цөмийн түлш болгон хувиргах боломжтой. Эдгээр нь цөмийн түлшний циклд хамаарах үйл ажиллагаа юм.
Цөмийн түлшний цикл гэж юу вэ?
Цөмийн түлшний цикл нь цөмийн реакторт ураныг ашиглан цахилгаан үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэл, ашиглалтын бүх үе шатыг хамарсан цогц процесс юм.
Энэхүү цикл нь ураны хайгуул, олборлолтоос эхэлж, боловсруулалт, баяжуулалт, түлш үйлдвэрлэл, реакторт ашиглах, ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежмент, эцсийн булшлалт хүртэлх бүх үе шатыг хамардаг.
Тасралтгүй хүрээ = хаалттай цикл · тасархай хүрээ = циклийн гадна
- Циклийн өмнөх шат
- Хаалттай цикл
- Ашигласан түлш ба хаягдал
1. Уул уурхайн олборлолт · Miningциклийн гадна
Ураны ордоос хүдрийг ил болон далд аргаар олборлоно. Энэ шат циклийн гадна, түүхий эдийн эх үүсвэр болно.
Цацраг идэвхт хаягдал
Цөмийн эрчим хүчний станцаас ашигласан түлшнээс цацраг идэвхийн түвшин харилцан адилгүй төрөл бүрийн цацраг идэвхт элемент үүсдэг.
Эдгээр цацраг идэвхт элементүүдийг цацраг идэвхийн түвшин, физик-химийн шинж чанар болон зориулалтаас нь хамааруулан өөр өөр арга технологиор боловсруулж, хадгалж, устгадаг.
Цацраг идэвхт хаягдал нь хүн төрөлхтний бий болгодог нийт хаягдлын маш бага хувийг эзэлдэг (<0.01%). Үүнд жил бүр эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй цөмийн технологи, мөн дэлхийн цахилгаан эрчим хүчний 9 орчим хувийг үйлдвэрлэдэг цөмийн реакторуудын үйл ажиллагааны дайвар бүтээгдэхүүн багтана.
Цацраг идэвхт хаягдлын менежментийн үндсэн зорилго нь одоо болон ирээдүйд хүн ам, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах явдал юм.
Дараагийн үеийн цөмийн эрчим хүчний станцууд буюу дэвшилтэт шинэ үеийн реакторууд (Innovative Advanced Reactors) нь өнөөгийн реакторуудтай харьцуулахад хамаагүй бага хэмжээний цацраг идэвхт хаягдал үүсгэдэг байхаар төлөвлөгдөж байна. Эдгээр реакторуудын заримыг 2030 он гэхэд барьж эхлэх боломжтой гэж үзэж байна.
Цөмийн эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт
Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгаралт багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Учир нь нүүрс, газрын тос болон байгалийн хий ашигладаг цахилгаан станцуудаас ялгаатай нь цөмийн эрчим хүчний станц ажиллах явцдаа нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂)-ийг бараг ялгаруулдаггүй.
Өнөөдөр цөмийн реакторууд дэлхий даяар үйлдвэрлэж буй нүүрстөрөгчийн ялгаралт багатай цахилгаан эрчим хүчний ойролцоогоор дөрөвний нэгийг хангаж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.